FamilySearch
FamilySearch бол олон улсын, ашгийн бус байгууллага юм. Хүн бүр уламжлал, соёл, шашин шүтлэгээсээ үл хамааран энэхүү үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой. FamilySearch нь цахим хуудас, гар утасны аппликейшн болон орон нутаг дахь 5000 гаруй гэр бүлийн түүхийн төвийн хүн нэг бүрд хүрч үйлчилдэг үйлчилгээгээрээ дамжуулан өөрсдийн өвийг нээн илрүүлж, өвөг дээдсээ олоход нь дэлхий даяарх сая сая хүнд тусалдаг.
FamilySearch-ийн хамт олон бид гэр бүлийн түүх нь урам зориг, баяр баясгалан, амар амгалангийн эх сурвалж болж чадна гэдэгт итгэдэг. Бид дэлхий дээрх бүх хүн өвөг дээдсээс уламжлагдсан гэр бүлийн уламжлалаа хүндэтгэх үедээ өөрсдийн амьдралд эдгээр мэдрэмжийг мэдэрнэ гэж найддаг.

