Хүн бүрд хуваалцах нандин гэр бүлийн зургууд бий.
Гэсэн хэдий ч гэр бүлийнхээ шинэ болон хуучин зураг, түүхийг нэг газар орхиж, тэгээд маш амархан мартагддаг. Эдгээрийг хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд одоо хадгалаарай.
FamilySearch дурсамж хэсэгт юу шинээр нэмэгдсэн бэ?
Сэдэв сэдвээр цэгцэл.
Сэдвийн тэмдэглэгээг ашиглан гэр бүлийнхээ шинэ, хуучин дуртай зураг, дурсамжуудаа цэгцэлж, хуваалцаарай. Эдгээр нь таны сонирхдог сэдвээр бусдын оруулсан сонирхолтой зургуудыг олоход тань туслах болно.
ДэлгэрэнгүйЗургийн цомгоо хуваалц.
Зургийн цомогт дурсамжуудаа нэмээд, хамгийн сайн дарааллыг нь сонго. Дараа нь зургийн цомгийг бусадтай томоохон нийгмийн сүлжээнүүд дээр эсвэл холбоосоор хуваалцаарай.
Манай хамгийн алдартай хэрэглүүрүүдийг үргэлжүүлэн ашиглаарай.
Чухал дурсамжуудаа тэмдэглээрэй.
FamilySearch дэх аливаа дурсамж болон дундын цомгоо Галерей дахь цуглуулга болох Хавчуургын жагсаалтад нэмнэ үү. Энэ нь бусдын хуваалцсан гэр бүлийн чухал дурсамжуудыг хялбархан олж илрүүлэх энгийн арга юм.
ДэлгэрэнгүйДурсамжаа ил гаргаарай.
Энэ дурсамжаа Гэр бүлийн модон дахь өвөг дээдсийнхээ профайл хуудсан дээрх бусад хамаатан садантайгаа даруй хуваалцахын тулд өвөг дээдсийнхээ нэрийг зураг, баримт бичиг, түүх эсвэл дуу бичлэг дээр оруулаарай.
ДэлгэрэнгүйНэг дороос гэр бүлийнхээ дурсамжуудыг үзээрэй.
Дурсамжийн галерей бол танай гэр бүлийн чухал зураг, түүх, баримт бичиг, дуу бичлэгүүд аюулгүй хадгалагдаж мөн таны гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох газар юм.
ДэлгэрэнгүйГэр бүлийн түүхийг тэр дор нь бич.
Эртний эсвэл сэтгэл хөдөлгөм түүх, зураг хэзээ ч гарч ирж болно. FamilySearch Дурсамж гар утасны аппликэйшнтай хамт бэлэн байгаарай. Энэ нь шинэ эсвэл хуучин гэр бүлийн зураг, үе дамжсан бичиг баримт, дуу бичлэгт буусан түүхийг бичих хялбар арга юм.
Хожимдохоосоо өмнө утга учиртай дурсамжаа хадгалж ав. Гэр бүлийнхэн тань үеийн үед танд талархах болно.
Гэр бүлийнхээ дурсамжийг хадгалж, хуваалц. Бүртгэл үүсгэх.
эсвэл бүртгүүлсэн бол нэвтрэн орно уу.


