FamilySearch салбаруудын төрөл

FamilySearch төвүүд
FamilySearch төвүүд нь таны удмын бичиг болон гэр бүлийн түүхээ хайж олоход шаардлагатай хэрэгсэл,эх сурвалжаар хангадаг. Тэд хувийн тусламж, компьютер болон үнэгүй ашиглах боломжтой гэр бүлийн түүхийн вэбсайтууд, мөн өөр газраас олдох боломжгүй түүхэн баримтуудын зургийг санал болгодог.

Хамтран ажилладаг номын сангууд
FamilySearch-ийн өргөн цар хүрээтэй удмын бичгийн дижитал цуглуулгад хандах эрх зэрэг FamilySearch төвд байдаг эх сурвалжийг FamilySearch-ийн харьяа номын сангууд санал болгодог. Харьяа байгууллагын номын сан нь олон нийтийн эсвэл дээд боловсрол олгодог байгууллага, архив, музей, соёлын төв, эсвэл удмын бичгийн юм уу түүхэн нийгэмлэг зэрэг байж болно.

FamilySearch-ийн номын сан
FamilySearch номын сан нь Юта мужийн Солт Лэйк Ситид байрладаг бөгөөд дэлхийн хамгийн том удмын бичгийн судалгааны төвүүдийн нэг юм. Мэргэшсэн судалгааны ажилтнуудаас гадна, өргөн цар хүрээтэй удмын бичгийн баримт, ном, бичил хальс болон дижитал эх сурвалжид үнэ төлбөргүй хандах боломжийг санал болгодог. Энэхүү номын сан нь бүх нийтэд үнэ төлбөргүй үйлчилдэг бөгөөд зарим эх сурвалжийг цахимаар мөн ашиглах боломжтой.

FamilySearch-д хандах эрхСүмийн байран дахь нэмэлт агуулга
FamilySearch төвийн нэмэлт агуулгыг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн аль ч байранд хувийн компьютер дээрээ ашиглах боломжтой. FamilySearch төвийн нэмэлт агуулгын өргөтгөлийгGoogle ChromeэсвэлMozilla Firefox.
