Сүмийн удирдагчийн хувьд, та хувь хүн болон гэр бүлүүдэд ариун сүмд шүтэн биширч, өвөг дээдэстээ үйлчлэх үедээ Есүс Христ дотор амар амгалан, хүч чадлыг олоход нь тусалдаг

(Ерөнхий гарын авлага 25.2)

Эхлээд Аврагчид үргэлж төвлөр

Та гишүүдийг Их Эзэний өргөөнд шүтэн биширч, өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэхэд урихдаа Аврагчаас эхэл. Ариун сүмийн гэрээнүүд болон ёслолууд нь хэрхэн биднийг Аврагчтай холбож, бидэнд түүнээс ирэх чиглүүлэг, тайтгарлыг аваха�� мөн Түүний хамгаалалт, хүч чадлаар дамжуулан хүчирхэгжихэд тусалдаг болохыг хуваалц. Дэлгэрэнгүй

Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс ба газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.

Ефес 1:10

Ёслолууд нь бэлэн үйлдлийг ашиглах

Гишүүдэд Бэлэн Болсон Ёслолууд хэрэгслийг ашиглахад нь туслаарай-энэ нь бүх гишүүдэд ариун сүмийн авралын ёслолууд хийлгэх шаардлагатай гэр бүлийн гишүүдийн нэрсийг амжилттай олж, тэднийг Аврагч руу хөтлөх хамгийн хялбар арга юм. Дэлгэрэнгүй

Мэддэг зүйлсээ нэмэх

Аврагчид авчирч чадах хайртай хүмүүсийнхээ нэр, зураг, амьдралын чухал үйл явдал, түүх, болон өөр бусад дурсамж зэрэг мэдэх зүйлээ ургийн модондоо оруулахад нь бүх гишүүдийг уриал.

Шинэ гишүүд болон өсвөр үеийнхнийг ариун сүмийн анхны баптисм, гишүүний баталгаандаа бэлдэхэд нь тусалж буй удирдагчидFamily Name Assist.

Удирдагчийг дэмжих эх сурвалжууд

Гэр бүлийн түүхээ хөтлөх замаар үйлчилдэг хүмүүстээ Аврагчид илүү ойртоход нь тусал.

Шинэ гишүүдийг дэмжих

Ариун сүмийн шүтлэг болон гэр бүлийн түүх нь итгэлийг хэрхэн бэхжүүлж, насан туршийн шавь байхыг урамшуулдгийг үзээрэй.

Заавар харах

12 нас хүрч буй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх

Өсвөр үеийхнийг анхны ариун сүмийн аяллын туршлагад нь бэлтгэхэд туслах аргуудыг олж мэд.

Дэлгэрэнгүй

Татаж авч болох эх сурвалжууд

PDFЁслолууд нь бэлэн үйлдлийн зурагт хуудас

Энэхүү татаж авах боломжтой зурагт хуудас нь Ёслолууд нь бэлэн үйлдлийн тухай мэдээллийг болон үүнийг турших холбоосыг агуулдаг.

Татаж авах

ВидеоАмлагдсан адислалууд видео бичлэг

Ахлагч Дэвид А.Бэднар, Квинтин Л.Күк, Нийл Л.Андэрсэн, Дэйл Г.Рэнланд зэрэг орчин цагийн төлөөлөгчид гэр бүлийн түүхийн ажил болон ариун сүмийн үйлчлэлд оролцдог хүмүүст олон хүчирхэг адислалыг амласан.

Татаж авах

Дэлгэрэнгүй

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс
“Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал гэр бүл дээр төвлөрдөг. Ариун сүм нь гэр бүлийн талаарх сургаалд нэн чухал. Тэнд хүлээн авдаг ёслолууд нь биднийг Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд мөнхийн гэр бүлээрээ буцаж очих боломжтой болгодог.”

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, Гэр бүлд төвлөрсөн Есүс Христийн сайн мэдээ

3-ийн 1