Шинэ гишүүдийг гэрээний замд нь дэмжих

“Бидний ариун нандин үүрэг бол шинэ болон буцаж ирж буй гишүүдийг хүлээн авах, угтах явдал юм. Их Эзэнийг ажлаа яаравчлуулж байхад бид Түүний сайн мэдээг хүлээн авдаг хүмүүсийг хайрлаж, халамжилж, тэдэнд үйлчлэх хэрэгтэй байна.''Их Эзэн Өөрийн ажлыг яаравчлуулж байна' —Ахлагч Квинтин Л.Күк

Баптисм хүртсэний дараах шинэ гишүүдэд зориулсан дөрвөн алхам

Баптисм хүртсэний дараах эхний долоо хоногт эдгээр дөрвөн алхмыг хийснээр ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүдээр дамжуулан гэр бүлүүдийг мөнхөд нэгтгэх замыг бий болгодог.

1

Шинэ гишүүн нь Сүмийн гишүүнээр батлуулсан байх ёстой.

2

Шинэ гишүүн нь төлөөлөн гүйцэтгэх баптисм хүртэхийн тулд ариун сүмийн зөвшөөрлийн бичиг хүлээн авах ёстой. Хэрэв эрэгтэй бол эхлээд Аароны санваарт томилогдох ёстой.

3

Хэрэв нөхцөл байдал бүрдвэл шинэ гишүүнийг тойргийн найзуудтай нь хамт Их Эзэний өргөөнд шүтэн бишрэхэд урих хэрэгтэй.

4

Удирдагчид гишүүддээ гэр бүлийн нэрээ Их Эзэний өргөөнд авчрахад нь туслахын тулд Гэр бүлийн нэрийн туслах-г ашигладаг.

*Судалгаа эсвэл нэмэлт технологи ашиглах шаардлагагүй болгохын тулд танил, нас барсан гэр бүлийн гишүүнээс эхэл.

Тохинууллаа үргэлжлүүлэх арга замууд

Удирдагчид шинэ гишүүнийг ариун сүм ба гэр бүлийн түүхийн зөвлөхтэй танилцуулах

Ариун сүм ба гэр бүлийн түүхийн зөвлөхүүд шинэ гишүүнд мэддэг зүйлээ FamilySearch дээр нэмэхэд нь тусалдаг бөгөөд энэ нь Ёслолууд бэлэн хэсэг дэх ариун сүмийн шинэ боломжууд руу хөтөлнө.

Шинэ гишүүнд боломжтой бол Бурханыг шүтэн биширч, өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг гүйцэтгэхийн тулд Их Эзэний өргөө рүү тогтмол явахад нь тусал.

Шинэ гишүүдэд зориулсан Гэр бүлийн нэрийн туслах

Ариун сүмийн баптисм болон гишүүний баталгаанд зориулж гэр бүлийн нэрийн картуудыг хялбархан бэлтгэж, хэвлэхэд туслах энэхүү энгийн хэрэгслийг ашигла.

Эхэлцгээе

Шинээр баптисм хүртсэн гишүүдэд тохинуулах нь

Нас барсан гэр бүлийн гишүүдийнхээ төлөө баптисм хүртэхээр ариун сүм рүү явж буй шинээр баптисм хүртсэн гэр бүлтэй уулз.

Одоо үзэх