FamilySearch Ашиглах Нөхцөл

2023-09-01 нд шинэчлэв

Хуулиар шаардсан тохиолдолд тухайн газар нутаг тус бүр өөр байна

Та энэ сайтыг ашигласнаар доорх нөхцөлүүдийг (энэхүү “Гэрээ”-г) зөвшөөрч байгаа болно. Хэрэв та энэхүү гэрээний аль нэг нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол энэ сайтыг ашиглахгүй байна уу. Бид энэхүү Гэрээнд ямар ч үед нэмэлт өөрчлөлт оруулах эрхтэй тул энэхүү сайтыг ашиглах бүрдээ Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг шалгана уу. Гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг зарласны дараа энэ сайтыг үргэлжлүүлэн ашиглаж байгаагаар тань таныг эдгээр нэмэлт өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэж үзнэ.

Ашиглах зөвшөөрөл ба хязгаарлалт

Гэр бүлийн түүх, угийн бичгийн судалгаанд зориулсан энэхүү сайтыг АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид төвтэй Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн (“Cүм”) харьяа Олон Улсын FamilySearch (FamilySearch International) хэмээх ашгийн бус байгууллага болох Ютагийн корпорац (цаашид “FamilySearch”, “бид”, “бидэнд”, “бидний” гэх эсвэл ойролцоо хэллэг ашиглана) ажиллуулдаг. Энэхүү сайт дээрх бүх материалыг (дүрс бичлэг, бичвэр, шигтгээ зураг, үзүүлэн, мэдээллийн сан, медиа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл гэх мэт) бид эзэмшдэг эсвэл эзэмших тусгай зөвшөөрөлтэй байно.   

Хэрэв өөрөөр заагаагүй бол та зөвхөн хувийн хэрэгцээнд, арилжааны бус зориулалтаар эсвэл FamilySearch индексжүүлэлтийн программын нөхцөл, шаардлагатай эсвэл FamilySearch индексжүүлэлтийн программ хангамжийн зөвшөөрлийн гэрээтэй нийцүүлэн FamilySearch индексжүүлэлтийн программтай холбоотой сайн дурын индексжүүлэгчийн хувиар ашиглаж байгаа бол энэхүү сайт дээрх материалуудыг үзэж, татаж, хэвлэн авч болно.

Энэ сайтын контентыг зөвшөөрөлгүйгээр өөр вэбсайт дээр эсвэл компьютерын сүлжээнд тавихыг хориглоно. Энэ сайтаас бусад сайт руу контент дамжуулж эсвэл тарааж болохгүй. Энэхүү сайт болон үүн дээрх аливаа мэдээллийг (түүн дотроо мэдээлэл оруулсан хүмүүсийн нэр, хаягийг) бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдах, сурталчлах, үйлчлүүлэгчдийг татах эсвэл арилжааны бусад зорилгоор ашиглаж болохгүй.

Мэргэжлийн угийн бичиг судлаачид энэхүү сайтыг болон манай гар утасны аппликэйшныг эсвэл Гэр бүлийн түүхийн төвийн эх сурвалжуудыг үйлчлүүлэгчийнхээ хувийн, арилжааны бус хэрэгцээнд зориулан мэдээлэл хайж, баримт бичгээр хангахад ашиглаж болно. Гэсэн хэдий ч мэргэжлийн угийн бичиг судлаачид энэ сайт дээр эсвэл манай өмч дээр бизнес явуулах, ухуулах, өөрсдийгөө сурталчлах, төлбөр хүлээн авч волохгүй.

Мөн энэ сайт дээрх материалуудыг тодорхойлсноос өөрөөр биш бол уламжлалт олон нийтийн мэдээллийн форумд зориулан хэвлэл мэдээллийн ажилтан нь боловсруулж болно. Урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүй бол энэ сайт дээрх аливаа бусад мэдээлэл, материалын хэрэглээ, тэр дундаа байгууллагуудын эсвэл хуулийн этгээдийн хэрэглээг зөвшөөрөхгүй. (“Зохиогчийн эрх, барааны тэмдэг ашиглах зөвшөөрөл”-ийг үзнэ үү.)

Дээр дурдсаныг үл харгалзан, бид үйл ажиллаг��аны онцгой эрхээ хадгалдаг бөгөөд энэ сайтын хэрэглээг, тэр дундаа энэ сайтаар дамжуулан ашиглах боломжтой аливаа материалын бусад хэрэглээ болон хуулбарыг хязгаарлах, цуцлах эсвэл татгалзах эрхтэй. Гэсэн ч энэхүү сайтын материалыг ашиглахыг хүссэн хүний өмнөөс “шударга хэрэглээ” гэж юу болохыг тодорхойлох нь бидний үүрэг биш юм. Энэ нь уг сайтыг ашиглаж буй хэрэглэгч хариуцлагаа бүрэн хүлээнэ гэсэн үг юм. Үүнээс гадна, бид нэмэлт эх сурвалжийн эшлэл өгөх эсвэл энэ сайтын материалуудыг ямар нэгэн хоёрдогч хэрэглээнд нийцүүлсэн эсэхийг батлах шаардлагагүй. Мөн энэ нь ямар ч тохиолдолд уг сайтыг ашиглаж буй хэрэглэгч хариуцлагаа хүлээнэ гэсэн үг юм. Гэвч бид өөрсдийн материалыг аливаа зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлж, хуулийн хүрээнд “шударга хэрэглээ”-г тайлбарлах эрхээ хадгалдаг.

Энэхүү сайтыг Оросын Холбооны Улсад ашиглахад зориулаагүй учир Оросын Холбооны Улсад ашиглах ёсгүй.

Зохиогчийн эрх, барааны тэмдэг ашиглах зөвшөөрөл

Манай болон манай харьяа байгууллагын зохиогчийн эрх, барааны тэмдэг бүхий материалуудыг ашиглах зөвшөөрөл авахын тулд дараах холбоос руу орно уу.

Зөвшөөрөл хүсэх

Тайлбар: Хариу хүлээн авах дундаж хугацаа 45 хоног. Том хэмжээний материалын хүсэлтийн хариу илүү удаж ирж болзошгүй.

Бусад хүсэлт

Бусад төрлийн хүсэлтийг эдгээр сайтын аль нэгээр дамжуулан ирүүлж болно.

  • FamilySearch: FamilySearch-тэй холбоотой асуулт болон хүсэлтүүдийг FamilySearch Support эсвэл FamilySearch Help and Learning-оор дамжуулан зохицуулж болно.
  • Сүмийн түүхийн номын сан: Сүмийн түүхийн номын сангаас (Church History Library) авах боломжтой материалтай холбоотой асуултуудыг Сүмийн түүхийн номын сангийн каталог-оор дамжуулан тавих хэрэгтэй.
  • Аккаунт менежмент: Аккаунт менежменттэй холбоотой асуултын хариултыг Account Help-ээс авч болно. 

Бүртгэлтэй холбоотой үүрэг

Энэ сайтын хэрэглээг харгалзан үзэж, та (а) энэхүү гэрээний нөхцөлүүдийг уншиж, хүлээн зөвшөөрсөн, (б) энэ болон FamilySearch-тэй холбоотой бусад сайтыг ашиглахаар хуулийн дагуу бүртгүүлэх (шаардлагатай бол) боломжтой гэдгээ баталж байна. Хэрэв та хувийн мэдээллээ энэ сайтад оруулбал өөрийнхөө тухай (мөн бүртгүүлэх үедээ) үнэн, бодит, хүчинтэй мэдээллийг өгөх төдийгүй өөрийн тань талаарх энэ мэдээлэл өөрчлөгдсөн тохиолдолд ч шинэчлэн хүчинтэй, бодит байлгахыг хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Хэрэв хуурамч, бодит бус, зохисгүй эсвэл гүтгэсэн мэдээлэл, зураг оруулбал бид таны бүртгэлийг болон энэхүү сайтын хэрэглээг тань цуцалж, түдгэлзүүлэх болно. Бүртгэлийн явцад энэ эсвэл FamilySearch-тэй холбоотой бусад сайтын тодорхой хэсгүүд рүү орох нэвтрэх нэр, нууц үг үүсгэхийг танаас хүсэх болно. Та нэвтрэх нэр, нууц үгээ нууц байлгах үүрэг хүлээнэ. Та энэхүү нэвтрэх нэр, нууц үг ашиглан үйлдсэн бүх үйлдэлд үүрэг хүлээнэ. Хэрэв хэн нэгэн таны нэвтрэх нэр, нууц үгийг энэхүү гэрээний нөхцөлүүдийг зөрчих замаар ашигласан тохиолдолд та түүний үйлдлийн хариуцлагыг хүлээх ба нэвтрэх нэрийн тань хэрэглээг түдгэлзүүлж, цуцалж болзошгүй.

Бидэнд олгогдсон зөвшөөрөл ба эрх

Та энэ сайтыг хэрэглэх, оруулсан аливаа мэдээллээ хадгалуулах зэргийн төлөө гэр бүлийн түүх, угийн бичгийн судалгааг идэвхжүүлэн дэмжих ажилд маань ахиц гаргахад чухалд тооцогддог аливаа болон бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл, бүхий л зорилго, чиглэлээр энэ сайтад оруулсан эсвэл хангасан (хугацаагүй, угийн бичгийн мэдээлэл, зураг, бичвэр, бичиг баримт, материал, бичлэг, ярилцлага, мэдээлэл, нас барсан хүмүүстэй эсвэл бусад зүйлтэй холбоотой өгөгдөл зэрэг) бүхий л мэдээлэл, контент, бусад материалыг (хамтад нь “oруулсан контент” гэх) ашиглах хязгааргүй, бүрэн төлсөн, хураамжгүй, дэлхий дахины, буцалтгүй, давхар ашиглах боломжтой, хугацаагүй зөвшөөрлийг бидэнд олгож байна. Та энэхүү зөвшөөрлийн нэг хэсэг болгон, оруулсан контентоо дэлхий дахинд, бидний үзсэний дагуу зохих байдлаар (цахимаар эсвэл интернэт зэрэг бусад замаар) хуулбарлах, олон нийтэд үзүүлэх, дамжуулах, нэвтрүүлэх, толилуулах, түгээх, өөрөөр хэлбэл ашиглах зөвшөөрлийг олгож байна. Түүнчлэн энэ зөвшөөрлийн нэг хэсэг болгон, бид таны оруулсан контентыг бүгдийг нь эсвэл зарим хэсгийг бусад хүний контенттой нийлүүлснээр, өөрөөр хэлбэл таны оруулсан контентыг сайжруулснаар үүсмэл бүтээл бий болгож (үүсгэхийг бусдад зөвшөөрөх) ашиглах эрхтэй гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байна.

Бусадтай хамтрах

Энэ сайтын гол зорилгийн нег нь угийн бичгийн мэдээллийн сан болон мэдлэгээ тэлэх хүсэлтэй энэ эсвэл бусад сайтын хэрэглэгчдийн дунд хамтын ажиллагаа үүсгэх явдал гэдгийг та хүлээн зөвшөөрч байна. Оруулсан контентыг бид амьд хүмүүсийн аливаа хувийн мэдээлэл зэрэг дэлхий даяарх бүртгэлүүдийг хадгалах, жишээ нь, гэр бүлийн түүхийн ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэхийн төлөө дэлхий нийтийн дундын угийн бичиг үүсгэхийн тулд бусад хувь хүн, байгууллагатай (угийн бичгийн ашгийн байгууллага зэрэг) хамтран ажиллаж, хуваалцах зорилгоор ашиглаж болно гэдгийг та хүлээн зөвшөөрч байна. Хэд хэдэн хувь хүн, байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь энэ сайтын хэрэглэгчдэд нэмэлт мэдээлэл өгснөөр тэдэнд өвөг дээдсийнхээ үеийг өргөжүүлэн тэлэх боломжийг олгодог гэдгийг та хүлээн зөвшөөрч байна. Манай Нууцлалын мэдэгдэл нь таны оруулсан контентыг бид хэрхэн ашиглаж байгаа тухай илүү дэлгэрэнгүй мэдээллээр хангадаг.

Та өөрийн мэдлэгийн хүрээнд, үнэн зөв мэдээлэл оруулна хэмээн зөвшөөрч байна. Энэхүү сайт дээр боломжтой байдаг угийн бичгийн уламжлалт харагдцыг (угийн бичгийн хүснэгт, хэвтээ харагдац, дэвүүрэн хүснэгт болон бусад харагдац, хүснэгт зэрэг) тогтмол байлгахын тулд та хүмүүсийг эдгээр хүснэгт, харагдцад төрөлх хүйсээр тодорхойлж, уламжлалт эрэгтэй эсвэл эмэгтэй байрлалаар (аав эсвэл ээж гэх мэт) оруулахыг хүлээн зөвшөөрч байна. Ижил хүйстний гэрлэлтэд гэр бүлийн хоёр хүн хоёул ижил хүйстэй байна. Та тайлбар хэсэгт хүйсийг тодорхойлсон ямар ч тэмдэглэл оруулж болно. Алдаатай мэдээлэл оруулсан тохиолдолд байж болох үр дагаврын тоймыг Сахилгын дүрэм хэсгээс үзнэ үү.

Энэ сайтад хувь хүмүүсийн нас барсан тухай мэдээллийг оруулсан тухай, өөрөөр хэлбэл oруулсан контент ба дэлгэрэнгүй мэдээллээр хангах хэлэлцүүлгийн хэсэг байдаг. Бид хэлэлцүүлгийн мэдээлэл болон бусад oруулсан контентыг дахин ашиглах, тулгарсан нээлттэй асуудлыг шийдвэрлэх, бусдыг сургах зорилгоор нийтлэх эрхээ хадгалдаг. Бид та бүхнийг онлайн хэлэлцүүлэгтээ оруулах болон бусад oруулсан контент дахь мэдээллийг болгоомжтой сонгож, хувийн холбоо барих мэдээлэл, бусад нууц, хувийн мэдээллээ э-мэйлээр эсвэл бусад аргаар харилцан явуулахыг хүсэж байна. Хэлэлцүүлгийн хэсэгт таны оруулсан бүх зүйлийг энэ сайт руу орох эрхтэй ямар ч хүн харж болно гэдгийг та хүлээн зөвшөөрч байна. Хэлэлцүүлгийн хэсэг нь хамтын ажиллагааны хүчин чармайлтад туслах, алдааг хамтран засах, бусад сонирхож буй хэрэглэгчтэй явуулах нэмэлт судалгаанд тус дэм үзүүлэхэд зориулагдсан болно. Хэлэлцүүлгийн хэсгийг (а) хэлэлцэж буй сэдвийн талаар ярилцахад хамаарахгүй гэх шалтгаанаар ашигласан, (б) ямар нэгэн амьд хүнийг эвгүй байдалд оруулах, хохироож болох мэдээлэл агуулсан, (в) доромжилсон, ёс журамгүй, зохисгүй, заналхийлсэн, хүчирхийллийн хэллэг, контенттой байж болохгүй. Нас барсан хүнтэй холбоотой баримт нотолгооны талаар санал зөрөлдөөн гарч болох ба энэ төрлийн санал зөрөлдөөний үед боломжтой бол баримт нотолгоо, эшлэл дээр үндэслэх мөн ширүүн, доромжилсон, эелдэг бус үг хэллэг, шүүмжлэл хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хэлэлцүүлгийн хэсгийг зохисгүй контенттой (гэхдээ нас барсан хүнтэй холбоотой, хэрэгтэй мэдээлэл бүхий холбоос байж болно) өөр вэбсайтын холбоос оруулахад эсвэл бизнес сурталчлах, судалгааны үйлчилгээ санал болгоход ашиглаж болохгүй. Хэдийгээр бид тийм үүрэг хүлээгээгүй ч бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцүүлгийн болон үүнтэй төстэй хэсгүүдэд оруулсан контентыг устгах, засах, ямар ч шалтгаанаар эсвэл шалтгаангүйгээр хэрэглэгчдийн ийм хэсгийг ашиглах боломжийг няцаах эрхээ хадгалдаг. Хэлэлцүүлгийн хэсэг болон үүнтэй төстэй хэсгүүдийг зохисгүй байдлаар ашигласан тохиолдолд гарч болох үр дагаврын тоймыг Сахилгын дүрэм хэсгээс үзнэ үү. 

Программ хангамж

Хэрэв та энэ сайтаас программ татах боломжтой бол зөвхөн уг программыг дагалдан ирдэг зөвшөөрлийн гэрээний дагуу ашиглаж болно. Та энэ сайт дээрх ямар ч программтай холбоотой Америкийн Нэгдсэн Улсын аливаа экспортын хяналтын дагуух үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Оруулах эрх

Энэ сайтад таны оруулсан ямар ч oруулсан контент энэхүү Гэрээнд болон FamilySearch-ийн контент оруулах гэрээнд харьяалагдана. Та энэ сайтад гуравдагч талын эрхийг (тэр дундаа зохиогчийн эрх, нууцлалын эрх, хэвлэх эрх, гэрээ байгуулах эрх эсвэл бусад өмчлөх эрх үүнд хамаарах ба үүгээр хязгаарлагдахгүй) зөрчих ямар ч зүйл оруулахгүй гэдгээ баталж мөн төлөөлж байна. Энэ сайтад контент оруулах бүрдээ та бидэнд болон манай давхар зөвшөөрөл авагчдад энэхүү гэрээнд болон FamilySearch-ийн контент оруулах гэрээнд заасан эрх, зөвшөөрлийг олгох хууль ёсны эрхтэй гэдгээ нотолж байна. Таны оруулж буй аливаа oруулсан контентыг ашиглах бидний ашиглалтын хуулийн хариуцлагыг та зөвшөөрч байна. Та энэ сайтад эсвэл FamilySearch-тэй холбоотой аль нэг сайтад оруулж, тавьж буй, өөрөөр хэлбэл хувь нэмэр оруулж буй бүх oруулсан контентынхоо үүрэг хариуцлагыг хүлээнэ.

Шашны ёслолд нэрс илгээх

Та зөвхөн гэр бүлийнхээ хүмүүсийн нэрийг шашны ёслол үйлдүүлэхээр оруулaх хэрэгтэй бөгөөд алдартнууд, олны танил хүмүүсийн болон еврейчүүдийг хоморголон устгах явдлын хохирогчид зэрэг зөвшөөрөгдөөгүй богино хугацааны төслөөс цуглуулсан нэрс зэрэг холбоо хамааралгүй хүмүүсийн нэрсийг оруулж  болохгүй.

Сахилгын дүрэм

Та хувиараа эсвэл нийтийн хүчин чармайлтын нэг хэсэг болж (бүртгүүлэх, угийн бичигт мэдээлэл оруулахдаа болон хэлэлцүүлгийн хэсгээр эсвэл oруулсан контент оруулах ямар нэгэн хэсгээр дамжуулан) бусад хэрэглэгчийг доромжилсон, хохироох мэдээллийг энэ сайтад оруулахгүй, тавихгүй байхыг хүлээн зөвшөөрч байна. Та өөрийн хэн болохыг нуух зорилгоор эсвэл өөр хэн нэгэнд өөрийнх нь үйлдэлд хариуцлага хүлээлгэх зэрэг аливаа шалтгаанаар өөр хүний дүр эсгэхгүй байхыг хүлээн зөвшөөрч байна. Та аливаа хувь хүн, хуулийн этгээдийг хохироох, нэр хүндийг нь гутаан доромжлох, дарлах, гадуурхаж болохуйц байдлаар энэ сайт дээрх ямар ч мэдээллийг цуглуулж, ухаж, ашиглахгүй байхаа хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн та урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр аливаа программ хангамж, технологи, төхөөрөмж ашиглан ихээхэн мэдээлэл татаж авах, контент хуулбарлах, зөвшөөрөлгүй нийтлэх мөн энэ сайтаас ямар нэг материал, мэдээлэл татаж авахгүй байхаа хүлээн зөвшөөрч байна. Та бидний хэрэгжүүлж буй хяналт, ашиглалтын дүрмүүдийг зөрчихгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Та энэ сайтын аль нэг хэсэг, материалыг хувийн бус, худалдааны зорилгоор дахин бүтээх, хуулбарлах, олшруулах, татаж авах, дамжуулах, үзүүлэх, олон нийтэд хүртээмжтэй болгохгүй гэж хүлээн зөвшөөрч байна. Та энэ сайт, үүний агуулга, хэрэглэгчидтэй холбоотой гэмт хэрэг үүсгэж болзошгүй эсвэл хуулийн хариуцлага хүлээлгэхэд хүргэх аливаа ажиллагаанд оролцохгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.  Мөн та энэ сайт, үүний үйлчилгээ, эх код, контентыг манайхаас урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх эсвэл эдгээрийг дахин нийтлэх, нэвтрүүлэх, өөр газар байршуулах, дамжуулах, тараах, задлах, эх кодыг өөрчлөх, хуулбарлах, урвуу инженерчлэх, үүсмэл бүтээл бий болгохгүй байхыг хүлээн зөвшөөрч байна. Түүнчлэн та энэ сайт руу орох эсвэл сайтаас гарах өгөгдлийн горимыг тасалдуулах мөн сайтын үйлчилгээ, ажиллагаанд нөлөөлөхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Доромжилсон болон хохироох үйлдлийн эсвэл энэ гэрээний бусад зөрчлийн үр дагаварт энэ сайтыг төдийгүй FamilySearch-тэй холбоотой бусад сайтыг ашиглах таны эрхийг (энэ сайтыг ашиглах эрх, FamilySearch-д хамаарах аливаа сайт, гар утасны аппликэйшн, холбогдох материал зэргийг) хүчингүй болгох мөн танд хуулийн хариуцлага оногдуулах явдал үүнд багтаж байгаа гэдгийг та ойлгож хүлээн зөвшөөрч байна.

Мэдээлэл оруулах анхааруулга

Бид таны оруулсан контентын бүрэн бүтэн байдлыг хадгалж, энэ сайтын агуулгад алдаа, дутагдал гаргахаас зайлсхийхийн тулд боломжийн хүчин чармайлтааражилладаг. Гэвч энэ сайтаас таны олж болох аливаа контентын алдаа, дутагдалд эсвэл таны оруулсан, тавьсан контентын алдагдал, үрэгдэл, гажуудалд бидний зүгээс үүрэг, хариуцлага хүлээхгүй гэдэгтэй та хүлээн зөвшөөрч байна.

Холбоос

Танд дөхөм болгох үүднээс энэ сайтад бусдын ажиллуулдаг вэбсайтын холбоосыг оруулсан байж магадгүй. Тэдгээр гуравдагч талын сайтуудыг бид хянадаггүй, ажиллуулдаггүй бөгөөд тэдгээрийн агуулгад бид хариуцлага хүлээхгүй. Хэдийгээр бид зөвхөн зөв зохистой сайтуудын холбоосыг тавихыг хичээдэг ч зарим нь зохисгүй, учир дутагдалтай материал агуулсан байж болзошгүй. Хэрэв та энэ сайт дээрх холбоосоор дамжуулж орсон вэбсайтыг ашиглах явцдаа тийм зүй бус материал олсон бол бидэнд даруй мэдэгдэнэ үү.

Интернэтэд мэдээлэл тавьдаг хүмүүс үүнийг олон нийтэд нээлттэй, өргөн хүртээмжтэй нийтлэх хүлээлттэй байдаг гэдэгт бид итгэж байна. Тиймээс бид бусад сайтыг холбох нь хуулийн дагуу зөвшөөрөгдсөн, интернэт ашигладаг хүмүүсийн хүлээлт, төсөөлөлтэй нийцдэг гэдэгт итгэж байна. Гэсэн ч тодорхой нэг вэбсайт руу орох зөвшөөрөл нь хязгаарлагдмал бол тухайн вэбсайтыг ажиллуулдаг хүмүүс бидэнд даруй мэдэгдэх ёстой.

Мэдээллийн нууцлал ба хамгаалалт

Энэ сайтыг ашиглаж, хувийн мэдээллээ оруулснаар та манай нууцлалын мэдэгдлийн дагуу өөрийн оруулсан ямар ч хувийн мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс болон бусад газарт боловсруулахыг хүлээн зөвшөөрч байгаа юм. Мөн та Америкийн Нэгдсэн Улсаас болон тус улс руу, өөрийн оршин суудаг улс руу болон тус улсаас хувийн мэдээлэл дамжуулах тухай холбогдох бүх хуулийг мөрдөнө хэмээн зөвшөөрч байна.

Харьяалал ба зохицуулах хууль

Энэ гэрээ нь хуулийн аливаа зөрчилдөөний хэм хэмжээний зарчимд нөлөөлөхгүйгээр, байгуулсан гэрээнд тусгасны дагуу, муж дотроо үйл ажиллагаа явуулахаар Америкийн Нэгдсэн Улсын Юта мужийн хуульд захирагдана. Энэхүү гэрээг мөрдөх тухай болон энэ сайттай холбоотой аливаа заргыг Юта мужийн Солт Лэйк тойргийн мужийн эсвэл холбооны шүүхээр шийдвэрлэх бөгөөд та энэхүү шүүхийн харьяаллын дагуу уг маргааныг хянан шийдэх зорилгоор ийнхүү шийдвэрлэхийг зөвшөөрч байна. Та өөрийн байршил эсвэл аливаа хүндрэлийг үл харгалзан үүнийг зөвшөөрч байна. Хэрэв энэ гэрээний аль нэг хэсгийг бүхэлд нь эсвэл зарим хэсгийг дагаж мөрдөх эсэх нь хуультай зөрчилдсөн юм уу хүчин төгөлдөр бус байх эсвэл дагаж мөрдөх эрхгүй болох тохиолдолд бусад хэсэг нь хүчинтэй хэвээр үлдэх бөгөөд бид хүчингүй болсон хэсгүүдийг энэ гэрээний чухал хэсгүүд гэж үзсэн тохиолдолд өөрсдийн хүслээр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.

Хариуцлагын хязгаарлалт

Бид таны хэрэглээнээс үүдэн гарсан онцгой хохирлыг эсвэл хэрэглэх боломжгүй болсон энэ сайтыг эсвэл үүний материалыг юм уу энэ сайтын холбооснуудыг хэрэглэж чадаагүйгээс алдсан ашиг, бизнесийн саатал, программ болон таны мэдээллийн системийн бусад мэдээллийн алдагдал (үүгээр зогсохгүй) зэргийг хариуцахгүй.  Бид хариуцлага хүлээх тохиолдолд танд учирсан бүх хохирол, алдагдал, шүүхийн зардал нь таныг энэ сайт руу болон холбоотой аливаа сайт руу орох үед таны бидэнд төлсөн зардлаас (хэрэв төлсөн бол) илүү гарахгүй.

Татгалзсан тухай мэдэгдэл

ЭНЭ САЙТ БА ЭНЭ САЙТ ДЭЭРХ БОЛОН ХОЛБООС БҮХИЙ САЙТУУД ДЭЭРХ МАТЕРИАЛЫГ ГЭРЭЭНД ЗААСАН ЭСВЭЛ ХУУЛЬ ЁСНЫ ЯМАР НЭГЭН ТӨРЛИЙН БАТАЛГААГҮЙ, “БАЙГААГААР” НЬ ОРУУЛСАН БОЛНО. ХОЛБОГДОХ ХУУЛИАР ЗӨВШӨӨРӨГДСӨН БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ДАГУУ БИД ГЭРЭЭНД ЗААСАН ЭСВЭЛ ХУУЛЬ ЁСНЫ БАТАЛГААГ, ТЭР ДУНДАА ТОДОРХОЙ НЭГ ЗОРИЛГООР АРИЛЖИХ БОЛОН ЭРХ ТОГТООХ  БУЮУ ТОХИРОХ БҮХ БАТАЛГААГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БА ҮҮГЭЭР ХЯЗГААРЛАГДАХГҮЙ. БИД ЭНЭ САЙТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ГАЦАХГҮЙ, АЛДААГҮЙ, АЛДААНУУД НЬ ЗАСВАРЛАГДАНА ЭСВЭЛ ЭНЭ САЙТ БОЛОН ҮҮНИЙГ БОЛОМЖТОЙ БОЛГОДОГ СЕРВЕРҮҮД НЬ ВИРУС БОЛОН БУСАД ГЭМТЭЛ УЧРУУЛАХ ЗҮЙЛСГҮЙ БАЙНА ГЭСЭН БАТАЛГААГ ӨГӨХГҮЙ.

Барааны тэмдэг

Манай болон манайд хамаарах худалдааны тэмдэг, үйлчлэлийн тэмдгүүдийн бүрэн бус жагсаалтыг үзүүлбэл:

FamilySearch

FamilySearch GEDCOM

International Genealogical Index

RootsTech

The Chuirch of Jesus Christ of Latter-day Saints

Эдгээр тэмдэг нь FamilySearch болон Intellectual Reserve, Inc–ийн таних тэмдэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улс болон бусад улс оронд бүртгэгдсэн. Манай болон манайд хамаарах барааны тэмдэг, үйлчилгээний тэмдгүүдийн талаар болон тэдгээрийн зохистой хэрэглээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл FamilySearch барааны тэмдгийн хэрэглээний удирдамжийг үзнэ үү. 

Асуулт 

Манай болон манайд хамаарах барааны тэмдэг болон зохиогчийн эрх бүхий материалуудын талаар нэмэлт тусламж авах бол манай Оюуны өмчийн албатай дараах байдлаар холбогдож болно.

Утас: 1-801-240-3959 эсвэл 1-800-453-3860, дотуур холбоо 2-3959
Факс: 1-801-240-1187
Э-мэйл: cor-intellectualproperty@FamilySearch.org

Шинэчлэгдсэн: 2023 оны 09-р сарын 01