FamilySearch-д контент оруулах гэрээ
2023-09-01нд шинэчлэгдсэн
FamilySearch International нь (цаашид “FamilySearch”, “бид”, “бидэнд” гэх болно эсвэл ойролцоо хэллэг ашиглана) ашгийн бус байгууллага юм. FamilySearch.org (энэ “Сайт”)-д таны оруулсан ямар нэгэн мэдээлэл, материалын нийтлэл, бусад хэрэглээтэй холбоотой FamilySearch-ийн үүрэг хариуцлага нь энэхүү сайтыг Ашиглах нөхцөл (“Ашиглах нөхцөл”), FamilySearch-д контент оруулах гэрээ (энэ “Гэрээ”)-ээр шууд хязгаарлагдана. Энэхүү Гэрээ нь Ашиглах нөхцөлд заасан зохицуулалтыг дахин давтах ба/эсвэл нэмэлтээр ашиглагдах бөгөөд Ашиглах нөхцөлийг орлохгүй. Ашиглах нөхцөл болон Гэрээ нь харилцан нэг нь нөгөөгөө тодорхой байдлаар илэрхийлж нэг нэгнийгээ бүрдүүлдэг. Та энэ сайтын аль ч хэсэгт ямар нэгэн мэдээлэл, материалыг хувь нэмрээ оруулж, нийтэлснээр Ашиглах нөхцөлийг болон энэхүү Гэрээний бүх нөхцөл, болзлыг зөвшөөрнө.
1. Та оруулсан мэдээлэлдээ өөрөө хариуцлага хүлээнэ. Энэ сайтад мэдээлэл, контент, угийн бичгийн мэдээлэл, зураг, бичвэр, баримт бичиг, бичлэг, ярилцлага, сэтгэгдэл эсвэл бусад материал (тус бүрчлэн болон нийтэд нь “оруулсан контент” гэх) оруулах шийдвэр нь таны өөрийн үүрэг хариуцлага юм. Энэ сайтад таны оруулсан бүх контент нь Ашиглах нөхцөл болон энэ Гэрээний дагуу бусдад нийтлэгдэж, түүнд бусад этгээд хайлт хийх, үзэх, сонсох боломжтой болно. Бусдад ашиглуулахыг хүсэхгүй байгаа зүйлээ оруулахгүй байна уу.
2. Мэдээлэл оруулах эрх. Энэ сайтад контент оруулснаар танд ийм мэдээлэл оруулах хууль ёсны эрх байгааг мөн Ашиглах нөхцөл, энэ Гэрээний дагуу оруулсан контент болон ашиглалт нь ямар ч гуравдагч этгээдийн хувийн, хэвлэн нийтлэх, гэрээний, зохиогчийн эрх эсвэл бусад өмчлөх эрхийг зөрчихгүй гэдгийг батална. Та контент оруулах хууль ёсны эрхээ ийнхүү баталснаар та бидний (болон бидний давхар зөвшөөрөл олгосон этгээд)-ийн контентыг ашиглахтай холбоотойгоор үүсэх аливаа хуулийн хариуцлагыг хүлээх болно гэдгийг хүлээн зөвшөөрнө.
3. Зохиогчийн эрх. Бид бусдын зохиогчийн эрх болон бусад оюуны өмчийн эрхийг дээдэлж ажилладаг. Хэдий энэ сайтын нэгхэн хэсэгт оруулсан ч таны хувьд чухал болох гэрэл зураг, түүх, хувийн туршлага зэрэг контент нь түүнийг анх бүтээсэн эсвэл оруулсан хүний өмч хэвээр байдаг гэдгийг та ойлгоорой. Та өмчлөгчөөс нь зөвшөөрөл авахгүйгээр эдгээрийг хуулбарлах нь хориотой. Та хүүхдүүдээсээ өөр амьд байгаа хүний зургийг тэдний зөвшөөрөлгүйгээр нийтэлж болохгүй. Аудио / дуу бичлэг хийж байгаа бол энэхүү контент нь таны өөрийнх байх ёстой, хэрвээ хэн нэгний бүтээл ашиглах (жишээ нь, шүлэг, нийтлэл) бол эзэмшигчийнх нь зөвшөөрлийг зайлшгүй авсан байна.
4. Бидэнд олгосон зөвшөөрөл ба эрх. Та энэ сайтад контент оруулснаар гэр бүлийн түүх, ургийн бичгийн судалгааг идэвхжүүлэн дэмжих ажилд маань ахиц гаргахад чухалд тооцогддог аливаа болон бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл, бүхий л зорилго, чиглэлээр энэ сайтад оруулсан эсвэл хангасан бүхий л мэдээлэл, контент, бусад материалыг ашиглах хязгааргүй, бүрэн төлсөн, хураамжгүй, дэлхий дахины, буцалтгүй, давхар ашиглах боломжтой, хугацаагүй зөвшөөрлийг бидэнд олгож байна. Та энэхүү зөвшөөрлийн нэг хэсэг болгон, оруулсан контентоо дэлхий дахинд, бидний тохиромжтой гэж үзсний дагуу зохих байдлаар (цахимаар эсвэл интернэт зэрэг бусад замаар) хуулбарлах, олон нийтэд үзүүлэх, дамжуулах, нэвтрүүлэх, толилуулах, түгээх, давхар зөвшөөрөл олгох, үүсмэл бүтээгдэхүүн үүсгэх (таны оруулсан контентын бүх эсвэл зарим хэсгийг бусад хувь нэмэр оруулагч хүнийхтэй нийлүүлэх буюу таны оруулсан контентыг өөрчилснөөр гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй), өөр бусад байдал (давхар бусад этгээдэд зөвшөөрөл өгөх)-аар ашиглах хязгааргүй зөвшөөрлийг олгож байна.
5. Оруулсан мэдээллийн үнэн зөв байдал. Та бидэнд үнэн зөв, бүрэн мэдээлэл оруулна гэдгээ ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Хэрэв таны оруулсан аливаа мэдээллийг бид зөвхөн өөрсдийн үзэмжээр хуурамч эсвэл бусдыг төөрөгдөлд оруулах мэдээлэл гэж үзвэл дан ганц өөрсдийн шийдвэрээр шаардлагатай тохиолдолд таны оруулсан аль ч контентыг устгах, засварлах, ашиглалтыг хязгаарлах зэрэг ямар нэгэн засварлах эсвэл урьдчилан сэргийлэх үйлдэл хийх эрхтэй боловч үүрэг хүлээхгүй.
6. Бусад хэрэглэгчид мэдрэмжтэй хандах. Бид танаас оруулах контентоо шилж, сонгон оруулахыг хүсэж байна. Бид дараах оруулсан контентыг зөвхөн өөрсдийн үзэмжээр устгах эрхтэй: (а) хамааралгүй, (б) амьд байгаа аливаа хүнд хохиролтой эсвэл эвгүй байдалд оруулахуйц, (в) доромжилсон, ёс суртахуунгүй, зохисгүй, заналхийлсэн эсвэл доромжилсон шинжийг агуулсан, (д) энэхүү Гэрээ, Ашиглах нөхцөл, Контент оруулах удирдамж ба бодлого зэргийг зөрчсөн. Мөн энэ Гэрээг зөрчсөн тохиолдолд ашиглалтыг хязгаарлах, холбогдох хуулийг зөрчсөн гэж бид өөрсдөө үзсэн бол аливаа үйл ажиллагааг хууль хяналтын байгууллагад мэдэгдэх зэрэг болон өөр ямар ч үйлдлийг бид хийх эрхтэй.
7. Автомат хяналт. Бид таны оруулсан контентыг хянаж, засварлах эрхтэй ч, дээрх үүргийг хүлээхгүй. Амьд байгаа хүнтэй холбоотой эсвэл Ашиглах нөхцөл, энэ Гэрээг зөрчсөн гэж бидний хамгийн сайн дүгнэлтийн дагуу үзсэн мэдээллийг хориглох автомат шүүлтүүрийг бид ашигладаг. Хэдийгээр бид ийм үүрэг хүлээхгүй ч аливаа шалтгаанаар,эсвэл ямар нэгэн шалтгаангүйгээр таны оруулсан контентод засвар оруулах эрхтэй байна.
8. Оруулсан контентыг хадгалах. Бид таны оруулсан контентын бүрэн бүтэн байдлыг хадгалж, энэ сайтын агуулгад алдаа, дутагдал гаргахаас зайлсхийхийн тулд аль болох хичээх зорилготойгоор ажилладаг. Бид Ашиглах нөхцөл болон энэ Гэрээний дагуу контент оруулах боломжоор хангана. Энэхүү үйлчилгээ болон энэ Сайт дээрх мэдээлэл “БАЙГААГААРАА” өгөгдөх ба Сайт дээрх аливаа контент нь алдаа, дутагдалтай байх эсвэл таны оруулсан контент устгагдсан, үрэгдсэн, гуйвуулагдсан байх тохиолдолд бид аливаа үүрэг хариуцлага хүлээхгүй. Та энэ Сайтаас өөрийнхөө оруулсан ямар ч контентыг буцааж болох боловч бид таны буцаан татсан контентын холбоос, эх сурвалжийн мэдээллийг хасах үүрэг хүлээхгүй. Үүнээс гадна, таны оруулсан контентын ашиглах зөвшөөрлийг бусдад нэгэнт дамжуулсны дараа тухайн зөвшөөрөлтэй хэрэглэгчийг уг оруулсан контентыг ашиглахыг зогсоох боломжгүй болж болох бөгөөд бид үүнтэй холбоотой аливаа хариуцлага хүлээхгүй. Таны контент оруулахтайгаар үүсэх эсвэл таны контентыг оруулахыг хүлээн зөвшөөрөөгүйтэй холбоотой аливаа онцгой эсвэл үр дагавар бүхий хохирлыг бид хариуцахгүй. Нэмэлт мэдээллийг Ашиглах нөхцөлөөс олж үзнэ үү.
9. Мэдээлэл хамгаалах тухай хууль. Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсаас өөр улсад байгаа бол оруулсан аливаа хувийн мэдээллийг тань Америкийн Нэгдсэн Улсад ашиглахыг зөвшөөрч байна. Мөн та Америкийн Нэгдсэн Улсаас болон тус улс руу, өөрийн оршин суудаг улс руу болон тус улсаас хувийн мэдээлэл дамжуулах тухай холбогдох бүх хуулийг мөрдөнө хэмээн зөвшөөрч байна.
10. Сахилгын дүрэм. Энэхүү Гэрээнд Ашиглах нөхцөлийн бусад хэсэгтэй хамт хамаарах Ашиглах нөхцөлийн Сахилгын дүрмийн хэсгийг анхааралтай уншиж танилцана уу.
2023-09-01нд шинэчлэгдсэн