FamilySearch барааны тэмдгийг ашиглах удирдамж
2023 оны 09-р сарын 01-нд шинэчлэгдсэн
FamilySearch болон үүнтэй холбоотой байгууллагуудын барааны тэмдэг (хамтад нь “FamilySearch” гэж нэрлэх) нь FamilySearch-ийг аливаа нэг зүйл, үйлчилгээний эх сурвалж гэж тодорхойлсон ямар ч үг, хэллэг, тэмдэг, загвар эсвэл эдгээрийн нэгдэл байж болно. Түүнчлэн FamilySearch барааны тэмдэг нь аливаа зүйлийн бусдаас ялгарах өвөрмөц шинж байж болох бөгөөд үүнд тухайн зүйлийн хэмжээ, хэлбэр, өнгө, бүтэц, сав баглаа боодол, дуу авиа, график дүрслэл зэрэг багтана.
FamilySearch барааны тэмдэг, үйлчилгээний тэмдгийн заримыг нь доорх жагсаалтад харуулав.
- FamilySearch
- FamilySearch GEDCOM
- International Genealogical Index
- RootsTech
Эдгээр нь FamilySearch-ийн барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улс болон бусад улсад бүртгэлтэй.
Ерөнхий удирдамж
Барааны тэмдэг нь тодорхой бүтээгдэхүүн, үйлчилгээг дүрсэлсэн тэмдэг нэр бөгөөд ийм хэлбэрээр ашиглагдана. Иймд барааны тэмдгийг үйл үг, олон тоо, хамаатуулах хэлбэрээр ашиглаж болохгүй. Барааны тэмдгийг анх удаа дурдаж байгаа тохиолдолд зохих ерөнхий нэрш��ийг нь мөн хамт дурдах хэрэгтэй (жишээлбэл FamilySearch вэбсайтад). Түүнээс хойш ерөнхий нэршил болон барааны тэмдгийг хамтад нь хэрэглэвэл зохино.
FamilySearch барааны тэмдгийг хэвлэлд ашиглахдаа ™, ℠, эсвэл ® тэмдгийг бүү ашигла. Харин үүний оронд “FamilySearch нь FamilySearch/Intellectual Reserve, Inc.-ийн барааны тэмдэг бөгөөд Америкийн Нэгдсэн Улс болон бусад улсад бүртгэлтэй байж болно” гэх мэт зохих барааны тэмдгийн зөвшөөрлийн мэдэгдлийг ашигла.
FamilySearch-ийн барааны тэмдэг, үйлчилгээний тэмдгийг ашиглахдаа FamilySearch таныг болон таны бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмждэг эсвэл холбоотой гэж ойлгуулах, бодогдуулах арга хэлбэрээр ашиглахыг хориглоно. Тиймээс FamilySearch-ийн барааны тэмдгийг аливаа албан байгууллага, бараа бүтээгдэхүүн болон арга хэмжээний нэрийн өмнөөс ашиглаж болохгүй. Ийм байдлаар хэрэглэх нь бусдыг төөрөгдүүлж, FamilySearch-ийн дэмжлэг, оролцооны талаар буруу сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Жишээлбэл, FamilySearch танд бичгээр тодорхой зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд FamilySearch-ийг дараах байдлаар хэрэглэх нь зохисгүй:
- Аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээ дээр “FamilySearch Certified” хэмээснээр тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг FamilySearch санал болгодог, зөвшөөрдөг гэдгийг илтгэх.
Нэмэлт мэдээлэл
Мэдээж энэхүү удирдамж нь зохистой хэрэглээний бүх нөхцөлийг багтаах боломжгүй. Хэрэв та тодорхой хэрэглээний талаар зааварчилгаа авахыг хүсвэл FamilySearch-ийн оюуны өмчийн албатай холбогдоно уу:
Утас: 1-801-240-3959 эсвэл 1-800-453-3860, дотоод. 2-3959
Э-мэйл: cor-intellectualproperty@FamilySearch.org
2023 оны 09-р сарын 01-нд шинэчлэ��дсэн