Зурвас илгээх нөхцөл ба шаардлага

2021-08-31-нд шинэчлэгдсэн

Программын тайлбар

FamilySearch нь танд өвөг дээдсийн тань талаарх мэдээлэл, тус болох мэдээ, зөвлөмжийг зурвас хэлбэрээр хүлээн авах үйлчилгээг санал болгодог. Та боломжит бүртгэлийн зөвлөмж, өвөг дээдсийн тань талаар олж мэдсэн мэдээлэл эсвэл удмын бичгийн шинэ бүртгэл, зөвлөмж зэрэг тус болох мэдээг хүлээн авах боломжтой. Та ашиглахаар шийдсэн бол FamilySearch.org-оос баталгаажуулах зурвас хүлээн авна. Зурвас ирэх хугацаа өөр өөр байж болно. Бүртгүүлснээр та өөрийгөө 13-аас дээш настай гэдгээ баталгаажуулна.

Төлбөр

Зурвас илгээх үйлчилгээнд нэгдэхэд FamilySearch.org ямар нэгэн төлбөр авдаггүй. Гэсэн хэдий ч таны утасгүй интернэтийн үйлчилгээгээ авдаг байгууллагаас зурвас илгээсний болон датаны үнэ бодогдож болно. Биднээс танд, танаас бидэнд илгээсэн ямар ч зурваст зурвас илгээсний болон датаны үнэ бодогдож болно. Хэрэв танд зурвас илгээх эсвэл дата багцын талаар асуух зүйл байвал утасгүй интернэтийн үйлчилгээгээ авдаг байгууллагатайгаа холбогдоорой.

Aшиглахаа болих талаарх мэдээлэл

Та Болих гэдэг хариуг илгээснээр хүссэн үедээ энэ зурвас илгээх үйлчилгээг цуцлах боломжтой. Та хүсэлтийнхээ дагуу цаашид FamilySearch.org-оос зурвас хүлээн авахгүй.

Тусламж мэдээлэл

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл ТУСЛАМЖ гэдгийг зурвасаар илгээ. Та холбоо барих мэдээлэл бүхий хариуг хүлээн авах болно.

Утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага

MMS нь утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага бүрд байдаггүй. Нэвтрэх боломжгүй болон үйлчилгээ авах боломжгүй гэсэн алдаа заасан зурвас нь ихэвчлэн хувь хүний утасны шугам дээр идэвхжсэн спайм хориглох үйлдлээс болсон байдаг. Ийм алдааны талаар утасгүй интернэтийн үйлчилгээ авдаг байгууллагатайгаа холбогдоно уу. Мобайл утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага нь саатсан эсвэл илгээгдээгүй зурваст хариуцлага хүлээхгүй гэдгийг анхаар. Зарим утасгүй интернэтийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага богино код эсвэл өндөр хурдаар дамжуулах чадвартай, хоёр талын зурвас илгээх зориулалттай тусгай утасны дугаар ашиглан зурвас илгээж болно.  

Нууцлал

Хэрэв танд нууцлалтай холбоотой асуулт байвал https://www.familysearch.org/legal/privacy хаягаар зочилно уу.  Богино кодын программаар олж авсан өгөгдлийг маркетингийн шалтгаан эсвэл зорилгоор гуравдагч этгээдтэй хуваалцахгүй.

Тусламж болон холбоо барих мэдээлэл

Үйлчилгээний талаар асуухыг хүсвэл https://www.familysearch.org/help/helpcenter/ хаягаар зочилно уу.