Файл оруулах удирдамж ба журам

2017 оны 3-р сарын 28-нд шинэчлэгдсэн

Зураг, бичиг баримт болон аудио бичлэг оруулах зарчим

FamilySearch-ийн зураг, бичиг баримт болон аудио бичлэгүүд оруулах зарчим нь хувь хүмүүст өвөг дээдсийнхээ талаар агуулга хуваалцах зөвшөөрөл олгож, гэр бүлүүдэд бие биеэ хайрлаж, танин мэдэхэд нь тус болдог. Дараах нэгдсэн зарчмуудыг баримтлах хэрэгтэй.

Зохистой Агуулга нь ёс суртахуун, даруу байдлын зохистой жишгийг агуулсан байх ёстой.

Ач холбогдолтой Агуулга нь гэр бүлийн түүхийн зорилгыг дэмжсэн байх ёстой.

Зүрх сэтгэл татсан. Агуулга нь хүмүүсийг өвөг дээдсээ хайрлаж, тэднийг таньж мэдэхэд дэмжсэн байх ёстой.

Ашгийн бус. Агуулга нь зар сурталчилгааны эсвэл бүтээгдэхүүн сурталчилсан хэв шинжтэй байж болохгүй. Тэдгээр нь оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх ёстой.

Зураг, бичиг баримт, аудио бичлэг шалгах журмын удирдамж

Агуулга нь дараах төрлийн зураг, дүрслэл тайлбарыг АГУУЛААГҮЙ байна. Үүнд:

1.  Нүцгэн бие, даруу бус хувцаслалт. Зураг дээр өмссөн хувцасны товчийг товчилж, цахилгааныг татсан байх.

2.  Ариун нандин эсвэл бусад шашны агуулгатай.

a.  Хувцас
b.  Зан үйл
c.  Патриархын адислал

3.  Эсрэг хүйсийн хувцас өмссөн.

4.  Гаднын вебсайтуудын холбоос (жишээл нь: URL хаяг болохгүй).

5.  Аливаа хараалын болон ёс зүйгүй үг хэллэг.

6.  Толгой эсвэл нүүр нь харагдахгүй биеийн зураг.

7.  Уруул дээрээ үнсэлцэж буй хүмүүсийн зураг: Нас, хүйс, харилцаанаас үл хамааран нэг нэгнээ уруул дээр нь үнсэж буй мөн үнсэлцэх гэж буй мэт харагдаж байгаа хүмүүс.

8.  Бүтээгдэхүүн эсвэл вэбсайт сурталчилсан агуулгатай. Хувцас, сурталчилгааны самбар, ачааны машин гэх мэт зүйл дээрх лого болон үгийг нэг бүрчлэн шалгана.

9.  Хууль бус үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээ. Үүнд мансууруулах үйлчилгээтэй бодис багтана.

10.  Бүдүүлэг байдал, бүдүүлэг дохио зангаа, үг хэллэг.

11.  Ялгаварлан гадуурхах болон үзэн ядалтыг илэрхийлсэн өнгө аяс.

12.  Хүчирхийлэл, халдлага.

a.  Дайн, ан ав, загасчилж буй зургийг нэг бүрчлэн шалгана.
b.  Биеийн цоолбор, шивээстэй зургийг нэг бүрчлэн шалгана.

13.  Үндэс угсаагаар ялгаварлан гадуурхахыг сурталчилсан.

14.  Орчин үеийн медиа, сайн үйлсийн аян, энэрлийн байгууллагыг сурталчилсан.

15.  Зар сурталчилгааны агуулгатай. Зөвхөн дараах онцгой тохиолдлуудад:

a.  Та агуулгыг хууль ёсоор эзэмших эрхтэй бол.
b.  Зохиогчийн эрхийн хүчинтэй хугацаа дууссан.

Зургууд, бичиг баримтууд, дуу бичлэгүүд нь бусдыг төөрөгдүүлэхүйц, буруу эсвэл буруу тийш нь залахаар өөрчлөлт оруулсан байж болохгүй. Олноороо авхуулсан зурган дээрх нэг ч хүн энэхүү бичиг баримтан дээрх удирдамжийг зөрчөөгүй байх ёстой.

Илгээх бодлогыг зөрчсөн зураг, олдвор, файл нь FamilySearch-д шинээр эсвэл өмнө нь байршуулсан, файлуудыг хязгаарлах магадлалтай.