Хүүхэд, өсвөр үеийнхнийг баяр баясгалантай ариун сүмийн туршлагуудад бэлтгэх
'Бид өсвөр үеийнхнийг гэр бүлийн түүхээ хөтөлж байгааг ажиглахдаа тэд тэр даруй баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг мэдэрч байгааг харсан. … Гэр бүлийн түүх нь эдгээх нөлөөтэй бөгөөд хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн маань мэлмийд үнэ цэнтэй гэдгийг баталдаг.'—Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс, 2018 RootsTech Family Discovery Day

Христэд төвлөрсөн суурийг бэхжүүлэх нь
Удирдагчид, эцэг эхчүүд 12 нас хүрч буй хүүхдүүдэд ариун сүмийн ё слолууд болон гэрээнүүдэд бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?
Эцэг эх, хүүхдийн хэсгийн удирдагчид "Ирээд, Намайг дага" гарын авлага дахь ариун сүмийн бэлтгэлд хамаарах зарчмуудыг тогтмол зааж болно (Хавсралт А; Мацгийн ням гаргийн хичээлүүд).
Эцэг эхчүүд хүүхдүүддээ Ёслолууд бэлэн-ийг ашиглан гэр бүлийн нэр хүлээн авч, мэддэг зүйлээ FamilySearch.org-д нэмж оруулахад нь тусалдаг.
Удирдагчид Ариун сүмд орох ба санваарт бэлтгэх уулзалтыг (Ерөнхий гарын авлага 12.1.7) төлөвлөж, эцэг эх, хүүхдүүд үүнд оролцоно.
Өсвөр үеийнхэнд зориулсан гэр бүлийн нэрийн туслах
Өсвөр үеийнхэнд нэвтрэх нэр болон нууц үгийн асуудлуудаас үл хамаахан өөрсдийн гэр бүлийн нэрийн картыг ариун сүм рүү авч явахад хэрхэн хурдан хугацаанд туслах талаар олж мэд.
ЭхэлцгээеТус болох видео бичлэгүүд
АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын эдгээр Сүмийн гишүүний бодит амьдралын жишээнээс суралц.
Өсвөр үеийнхний өөрсдийнх нь үгээр өгүүлсэн туршлага
Калифорни мужийн Лос Анжелес хотын хүүхэд, өсвөр үеийнхэн төлөөлөн гүйцэтгэх баптисм болон гишүүний баталгааг гүйцэтгэх анхны ариун сүмийн айлчлалд хөтөлсөн үйл ажиллагааныхаа талаар ярилцаж байна.
Одоо үзэхЭцэг эх, удирдагчдаас өгсөн зөвлөгөө
Калифорни мужийн Лос Анжелес хотын өсвөр үеийнхний эцэг эх, удирдагчид хүүхдүүдийг ариун сүмд анх удаа баяр хөөртэйгээр айчлахад бэлтгэхэд нь хэрхэн тусалсан талаар ярилцаж байна.