Сүмийн санхүүжилт

FamilySearch-ийн

Үр удмуудыг холбох

Гэр бүлийн холбоо хамаарлаа мэддэг байх нь амьдралын бэрхшээлүүдийг даван туулахад бидэнд тусалж чадна. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хүмүүст гэр бүлийн харилцаанаас—өнгөрсөн, одоо, ирээдүйгээсээ хүч чадал олж авахад нь туслах зорилгоор FamilySearch-ийг санхүүжүүлдэг. Гэр бүлтэй холбоотой Сүмийн сургаалын талаар илүү ихийгComeUntoChrist.org-оос судална уу.

Энэ нь таны хувьд ямар утга учиртай вэ?

Таны FamilySearch дээр нэмсэн хувийн болон гэр бүлийн мэдээллийг гэр бүлийн түүхээ нээх, хадгалах, хуваалцахад тань туслах зорилгоор ашигладаг. Үүнийг хэзээ ч бусад компанид худалдахгүй. Нас барсан өвөг дээдсийн угийн бичгийн мэдээлэл нь нийтийн Гэр бүлийн модон дахь бусад судлаачид нээлттэй байдаг бол амьд байгаа гэр бүлийн талаарх мэдээлэл нь танд нууцлагдах болно.

Хүн бүрийн амьдралыг сайжруулах

Гэр бүлийн түүх нь урам зориг, баяр баясгалан, эдгэрэл, тодорхой байдал, өрөвч сэтгэл, амар амгалангийн эх үүсвэр болж чадна. Дэлхий даяарх бүх хүн өвөг дээдсийнхээ төлөө тэмдэглэн өнгөрүүлдэг гэр бүлийн уламжлалуудаа хадгалан үлдээж эсвэл бий болгосноор бүгд эдгээр мэдрэмжийг амьдралдаа мэдрэх боломжтой гэдэгт бид найддаг.