Бид дэлхий даяарх хүмүүсийг гэр бүлийнхэнтэйгээ үе дамжин холбогдоход урамшуулдаг.

АНУ-ын Юта мужийн Лихай дахь FamilySearch-ийн оффис
Бүх хүнд үнэгүй
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь ёс заншил, шашин шүтлэгээс үл хамааран хүн бүрд FamilySearch-ийг үнэ төлбөргүй ашиглах боломжийг олгодог. FamilySearch-ийн эх сурвалжууд дэлхий даяар байгаа сая сая хүнд өв уламжлалаа нээн илрүүлж, гэр бүлийн гишүүдтэйгээ холбогдоход нь тусалдаг.
Бид юу хийдэг вэ?
Бид вэбсайт, гар утасны аппликэйшнаар болон биечилсэн тусламж үйлчилгээгээр дамжуулан орон нутгийн 5000 гаруй гэр бүлийн түүхийн төвөөр үйлчлүүлж буй хүмүүст гэр бүлийн түүхээ олж мэдэхэд нь тусалдаг.

Глобал хамтын ажиллагаа
FamilySearch нь гэр бүлийн чухал бүртгэлүүдийг хадгалах мөн тухайн орон нутгийн хууль журамд хориглоогүй бол эдгээрийг цахимаар саадгүй хуваалцахад зориулагдсан болно. Бидний ажил дэлхий даяар явагддаг бөгөөд 100 гаруй орны 10,000 гаруй байгууллагуудтай хамтран ажилладаг. FamilySearch нь тухайн улс орны хууль журмыг үргэлж дагаж мөрдөхийг эрхэмлэдэг.


















